Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр ирэх 7 хоногт болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр”-ыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3 дугаар сарын 4-5-нд зохион байгуулна.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус үйл ажиллагааны зорилго оршдог юм.

Энэ үеэр зохион байгуулагдах тэмцээн уралдаан, үзүүлбэр үйлчилгээг хүргэж байна.

Тэмцээн уралдаан:

– Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)

– Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн

– Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн

– Казах үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *