Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Бургастайн боомтоор дахин мах экспортолно

Өнгөрөгч хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ-руу 16 тонн махыг Увс аймгийн “Мон Тува” ХХК экспортолсон билээ. Бургастайн боомт тэгш саруудад ажилладаг. Тиймээс ирэх сард махны экспортыг эрчимжүүлнэ гэх мэдээллийг албаныхан өгсөн юм. Мөн Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг ХХААЯ, ГХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа гэлээ.

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон. Тэгвэл дараагийн ээлжид тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж, бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ, хэлэлцээр хийж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *