Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр нэг зах, гурван худалдааны төвийн үйл ажиллагааг эхүүлж байна. Гэхдээ зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж, бараа татах эрхтэй бөгөөд иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа юм.