Монгол Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Ховд аймгийн “Байшинт ямаан ус хоршоо” ХХК-тай Улс хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол тээвэрлэлтзохион байгуулах, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж,Ховд аймгийн Булган сумаас-Такашикен боомтоор Такашикен тосгон хүртэл улс хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс, Хятадын талын тээвэрлэгч компани 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс тус тус эхлүүлсэн байна. Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа-Баасан гарагт 09-18 цаг хүртэл Монголын талаас 57, 45 хүний суудалтай хоёр том оврын автобусаар, Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын дөрвөн автобусаар гүйцэтгэж эхэлжээ.