Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт ойн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Галыг унтраахаар “Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны ажилтнууд ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10 дугаар сарын 25-ны өдрийн 05:00 цагт “Атаа гол”-ын чиглэлд хөдөлсөн байна.
Мөн Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Алтан унагат” гэдэг газар хээрийн түймэр гарч, 10 орчим га талбай өртөж шатжээ.