Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Булган аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 8 дахь буюу хагас шигшээ барилдааны сүүлийн өдөр Багануур дүүргийн баг Булган аймгийн багтай учраа тааран барилдаж, Булган аймгийн баг 19:6-гаар илт давуу ялан, шигшээ наймд шалгарлаа.

Ялсан баг 5 сая төгрөгийн шагнал авсан бол энэ барилдаанд даваа авсан бөхчүүд давааны мөнгөө гардан авсан байна.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /5/, улсын начин Э.Сумъяабат /4/, сэлгээнд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс 2 даваатай барилджээ.

Багануур дүүргийн багт улсын начин Л.Батзориг /2/, аймгийн арслан Д.Буянт /1/, аймгийн арслан Б.Чинбат /1/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл 1 даваа авсан байна. Тус багийн сэлгээний бөх аймгийн заан Х.Өсөхбаяр бэртлийн улмаас энэ барилдааныг өнжжээ.

Үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанууд ирэх долоо хоногт эхэлнэ.

Харин өнөөдөр буюу 12-р сарын 10-ны 12.00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *