Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар тавдугаар сарын 02-ны өдрийн 15:40 цагт түймэр гарсан. Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байсан бөгөөд нэмэлтээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, тухайн өдрийн 15:50 цагт цурамд оруулсан байна.
Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.