Categories
мэдээ нийгэм

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймагт өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн “Цагаан гол” гэдэг газар 12.13-ны өдрийн 08:11 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *