Булган аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 17-18-ны өдрүүдэд боллоо. Ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, ард иргэдэд “Цагаан шонхор” хөшөөний нээлтийг хийж, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал ахлаж, бие хамгаалах урлаг, албаны нохойн үзүүлэх тоглолтыг сонирхуулав.Баярын хурал зохион байгуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулсан юм.