“Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг бөхчүүдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-нд болно. Тус тэмцээнд одоогоор 15 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа аж. 2003 онд анх зохион байгуулагдсан тус тэмцээнд бөхчүүд оролцох дуртай болсон бөгөөд анхны аваргаар дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд тодорсон байдаг. Харин “Хүч” спорт хороо болон Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.
Тэгвэл өнгөрсөн жилийн тэмцээнд сагсан бөмбөгийн спортын мастер, улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай “Их Монпшын хүчтэн” дэвжээнийхэн түрүүлж, улсын аварга С.Мөнхбатаар ахлуулсан “Увс нуур”-ын бөхчүүд удаалж байлаа. Харин гарьд И.Доржсамбуу, заан Д.Баасандорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр, уран барилдаант начин Э.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй “Булганхангайн хүчтэнүүд” хүрэл медаль хүртжээ.