Categories
мэдээ нийгэм спорт

“Бүх цэргийн наадам”-д аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, Алдар СХ,-той хамтран амжилттай зохион байгууллаа. БХЯ-ны сайд Г.Сайханбаяр барилдааныг нээж үг хэлэв.

Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Даян дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж, Цэргийн арслан цолны эзэн боллоо. Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин СХ, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Энхбатын Сумьяабат үзүүрлэн “идэвхит” чимэг нэмсэн бол их шөвөгт шалгарсан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаярт “цогт” чимэг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилчин СХ, Хан Хэнтий аварга дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрахад “хичээнгүй” чимэг олгов.
Харин тав даван шөвгөрч, дунд шөвгийн наймд үлдсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, сумын харцага Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага цол хүртсэн бол, аймгийн арслан Т.Довчинсэмбээ”өлзийт”, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх, аймгийн заан Б.Түвшинтөгс өрнөх чимэг тус тус нэмлээ. Цэргийн начин болсон Б.Бат-Эрдэнэ нь анх удаа бөхийн өргөөнд зодоглоод ийнхүү цэргийн начин цол авсан нь бас нэг дуулгах сонин байлаа. Тэрээр нэгийн даваанд а.а Д.Тогтохжаргал, хоёрт а.х.а Э.Даваажаргал, гуравт а.х.а М.Адъяахүү, дөрөвт а.х.а Б.Номиндалай, тавд а.х.а Г.Өсөхбаяр нарын шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулан цолд хүрэв.
Барилдааны үеэр 1992 онд анхны Бүх цэргийн наадамд түрүүлсэн Улсын начин Д.Дэлгэрбат, мөн анх удаа буюу 2000, 2001 оны цэргийн наадамд дараалан түрүүлж байсан улсын начин Д.Цогзолдорж нарт БХЯ, Алдар спорт хорооноос хүндэтгэл үзүүлсэн юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *