Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баяр тэмдэглэхгүй DNN.mn

“Halloween” буюу Сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог. Манай улс энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэхээр хуульд заагаагүй бөгөөд бүх шатны боловсролын байгууллагын орчинд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх сайдын тушаал гарсан байдаг. Уг тушаал өөрчлөгдөөгүй болохыг БШУЯ-наас мэдээллээ.

Тушаалд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн боловсрол, соёл урлагийн газар болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баярт оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *