Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн цэвэрлэгээ хийж байна

Баяр наадмыг угтсан бүх нийтийн
цэвэрлэгээг жил болгон явуулдаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр
нийслэлийнхэн хотоо цэвэрлэж байна.

Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж,
зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог
хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага,
гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг
цэвэрлэж буй юм.

Бүх нийтийн цэвэрлэгээ Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх,
Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа аж.
Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна Улаанбаатар
хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ,
зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар
байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд
хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд
цэвэрлэгээнд оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *