Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ оны сүүлчийн бүх нийтийн амралтын өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохиох юм. Мөн нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн байдаг.
Өглөөний 08:00 цагаас оройн 20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.