Categories
мэдээ нийгэм

Бүх барааг агуулахын үнээр худалдаалах “Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн өнөөдөр болно

Өнөөдөр 9-17.00 цагийн хооронд болох “Хариуцлагатай бизнес” үзэсгэлэн худалдаа, форумын үеэр бүх барааг агуулахын үнээр худалдаална.

Үзэсгэлэнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэн, форумд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

МХЕГ-аас “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяны хүрээнд худалдааны хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй “Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт шалгалтын ажлыг нээлттэй, ил тод байлгах зорилгоор тус үзэсгэлэн, форумыг зохин байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *