Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Габон Улстай дипломат харилцаа тогтоолоо

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Габон Улстай р Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Габон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Түр хамаарагч, Элчин сайд Марианне Одетте Бибалу нар гарын үсэг зурав.   

 Бүгд Найрамдах Габон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлж, энэ нь хоёр улсын үр бүтээлтэй харилцаанд нэн чухал гэж талууд үзэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *