Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн долоон гишүүн цэрэгт татагдах жилээ хойшлуулж, 30 нас хүртлээ цэрэгт явахааргүй болжээ.
Өмнөд Солонгосын ихэнхи эрчүүд 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаасан байх ёстой ч “BTS” хамтлаг соёлын гавьяаны одонгийн тавдугаар зэргийн Хвагваны одон хүртсэн тул 30 нас хүртлээ цэрэгт татагдах жилээ хойшлуулах зөвшөөрөл авчээ.
“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин өдгөө 28 настай бөгөөд тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард 30 нас хүртлээ цэрэгт татагдахааргүй болж байна. Хэрэв тус хамтлаг цэрэгт татагдах жилээ хойшлуулаагүй байсан бол Жин ирэх арванхоёрдугаар сард цэрэгт явах байсан юм.
Ямартай ч “BTS” хамтлаг 2022 оныг дуустал хамтдаа байх болж байна. Хэрэв цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэмжигдвэл тэд цэрэгт явах бус сайн дурын ажил хийнэ.