Categories
мэдээ нийгэм

БСШУЯ-наас гадаад тэтгэлгийн талаар мэдээлэл өгнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистр, доктрантурт
оюутан суралцуулах ээлжит тэтгэлэг зарлалаа. Мөн Японы Хёго их сургууль,
Унгар улсын ЗГ-ын тэтгэлэг, ОХУ-ын Роснефьт компанийн санхүүжилтээр
ОХУ-д суралцуулах тэтгэлгүүд зарлагдсан байна. Эдгээр БСШУЯ-наас
зарладаг тэтгэлгүүдийн талаар сонирхсон иргэдэд энэ сарын 28, хоёрдугаар
сарын 18-ны өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн
байранд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Засгийн
Газрын тогтоолоор баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүд багтсан
байна. Тухайлбал Боловсрол, Соёл урлаг, Анагаах ухаан эрүүл мэнд, Хөдөө
аж ахуй, Барилга хот байгуулалт, Байгаль орчин ногоон хөгжил гэх мэт
мэргэжлүүд багтжээ. Хёго их сургуулийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтын
бүртгэл нэгдүгээр 15-ныг хүртэл, ОХУ-ын “Роснефьт” компанийн тэтгэлэг
хоёрдугаар сарын 15 хүртэл, Унгар улсын Засгийн Газрын тэтгэлэг
гуравдугаар сарын 25 хүртэл тус тус бүртгүүлэх материал хүлээж авна.
Эдгээр тэтгэлгүүдийн сонгон шалгаруулалтыг тус улсаас Монгол улсад
суугаа Элчин Сайдын яамнаас зохион байгуулах юм байна.

Харин дэлхийн шилдэг их, дээд сургуульд
оюутан суралцуулах хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтыг ирэх
дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар
дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцсэн Монгол улсын 171 иргэн
Засгийн Газрын тэтгэлгээр суралцаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *