Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Өчигдөр НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон бол өнөөдөр өглөө Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөний нээлтэнд оролцож, үг хэллээ.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.


Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гадна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүслээ. Анхдугаар зөвлөгөөн маргааш дуусна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үдээс хойш Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *