Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Эцэг, эхийн хүсэлтээр сургуулийн орчинд давтлага хийхийг зөвшөөрлөө

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу ирэх мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрчээ. Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулжээ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд зохион байгуулж болно гэжээ.

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм.

Ингэхдээ сургуулийн орчинд давтлага зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг тушаалд мөн тусгажээ. Давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *