“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх хоёрдугаард Их Британи улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ” хэмээн шинэ оны өмнө нь Цагаан ордноос мэдээлж байсан юм.
Тэгвэл Трамп уг айлчлалаа цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Трамп айлчлалаа цуцалсан шалтгаанаараа хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс эрс татгалзсан байна.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын айлчлал хийх үеэрээ Трампыг эх орондоо айлчлахыг урьсан юм.