Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян: Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гаргуулллаа. Хилийн боомтууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн дунд сургалт, сурталчилгаа явуулж байна. Барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу үнийн хөөрөгдөх үүсэхгүй байх асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Аймгийн Засаг даргын нөөц сангаас 70 сая төгрөгийн санхүүжилт шийдүүлжээ. Хилийн боомттой залгаа 100-180 км-т коронавирусын халдвар бүртгэгдэж, нүүрс тээвэрлэлт 10 дахин буурчээ. Гуравдугаар сарын хоёрныг хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоох хүсэлт Улсын онцгой комисст хүргүүлжээ. Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2 хүртэл хорьсон.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: -Эрээнд коронавирусийн 49 тохиолдолд бүртгэгдлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хиллэдэг Халиут гэдэг газар коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд бэлтгэл бэлэн байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бидний хувьд 132 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан, оношилсон. Шинэ коронавирусийн халдвар гэр бүлийн дунд тархаж, улмаар байгууллага, найз нөхдийн дунд тархаж байна. Халдварын шинж тэмдэг тухайн хүнд илрээгүй атлаа бусдад халдварлаж байна. Уханиас ирсэн Япон иргэн халдвар авсан тохиолдолд гарсан. Энэ бүхэн Монгол Улсын хувьд аюул ойрхон байна гэдгийг хэлж байна. Хамгийн түрүүнд эмч мэргэжилтнүүдээ сургах асуудал. ДЭМБ нийтдээ 3000 ширхэг оношлуур өгнө гэсэн. Аюул ойрхон байгаа. Хэрвээ халдвар гарвал Цэргийн госпиталд эмчилнэ. Хувийн эмнэлгүүд ямар нэг түрээсгүй үйлчилнэ. Ингээд үзэхэд нийтдээ 800 орны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Түүнээс гадна хотын захад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр Жаргалантын аманд байдаг ОБЕГ-ын харъяа сувилалд байршуулна.
Эрүүл мэндийн салбараас гараа маш сайн угаах, маск зүүх, халдвар гарсан орон руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Маскаар эрүүл мэндийн салбарынхнаа хангаж байна. Дэлхий нийтэд маскны хомсдол байна. Бид иргэддээ маск зүү гэж зөвлөөд, маскны дутагдалтай байна. Тиймээс өнөөдрийн хурлаар маскны асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулж байна.
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргадаг хүн биш. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал иргэний хувиар явуулсан. 87 хувь нь Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн. Энэ асуудлаар шийдвэр гаргаж өгнө үү хэмээв.
Маскны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байгаа. Тиймээс маскийг стандартын дагуу оёж, зүүх хэрэгтэй гэдгийг онцгой комиссын гишүүд хэлж байлаа.
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.