Бразилд “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 300 мянга давснаар ийм үзүүлэлтэд хүрсэн дэлхийн хоёр дахь орон болов.
Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 2009 хүн халдвараар нас барснаар нийт нас барсан тохиолдлын тоо 300685-д хүрчээ.
Мягмар гаригт тус улсад халдвараар нас барсан хамгийн олон буюу 3251 тохиолдол бүртгэгдсэн юм.
Мөн Бразилд лхагва гарагт 89 992 хүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн гурав дахь өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 12 220 011-д хүрсэн байна.
“COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг нэгдүгээр сараас эхлүүлсэн Бразилд мягмар гаригийн байдлаар 17.1 сая хүн вакцин хийлгэжээ.