Энэ сарын 24-ний өдрийн 19:30 цаг Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст багийн “Эхэн хадан-Ус” гэдэг газар нэг хүн мотоцикльтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, мотоциклтой зорчиж явсан Ө /15 настай, эрэгтэй/-г 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргасан байна.
Мөн өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81-ийн “В” байрны суурийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ. Энэ тухай дуудлагыг 00:40 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж, 01 цаг 13 минут ажиллан, иргэн Т цахилгаанд цохиулан нас барсан байсныг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.