АПУ ХК-ийн гэрээт борлуулагчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Г.Пүрэвсүрэн хөнөөснөө хүлээж өдгөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж шалгагдаж байна. Тэрээр талийгаачаас “Мөнгө байвал зээлээч. Дүүгийн хурим болох гээд мөнгөний хэрэг болоод байна” гэжээ. Талийгаач бараагаа зээлээр өгөөд мөнгө зээлэх боломжгүй гэсэн аж. Маргалдсанаас болж борлуулагч залууг боож, амь насанд нь хүрсэн гэж сэжиглэн шалгаж байгаа юм байна. Түүний унаж явсан автомашинаас эхнэрийнх нь үс гарсан учраас түүнээс байцаалт авснаар хэрэг явдал илэрчээ. Г.Пүрэвсүрэнгийн эхнэр н.Отгонхандыг гадуур байцааж байгаа гэнэ.