Categories
мэдээ улс-төр

Боловсролын сайдыг Ж.Мөнхбат түр орлон ажиллана

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат чуулганаар БСШУС-ын сайдыг огцруулсны дараа сэтгүүлчдэд тодруулга өглөө. Тэрбээр Боловсролын сайдыг огцруулсан асуудлыг ЭЕШ-ын тест задарсантай холбон тайлбарлав.

ЕБС-ийн 39 мянган сурагч анх удаа ЭЕШ-ыг дахин өгч байгаа тохиолдол анх удаа гарч байна гэв. Дараагийн сайд хэн байх талаарх сэтгүүлчийн асуултанд “Ерөнхий сайд маш богино хугацаанд оруулж ирнэ гэсэн. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Боловсролын сайдыг орлодог хүн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байдаг. Тиймээс түр орлох ажлыг гүйцэтгэх болно” хэмээн хариулав.

Цаашдаа хариуцлага тооцох ажил үргэлжлэх үү гэсэн асуултад “Засгийн газрын хэрэг эрхлэх газрууд дээр төрийн үйл ажиллагаанд шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Цаашдаа хариуцлагыг ярина. Төрийн нарийн бичигтэйгээ хамтарч ажиллаж чадахгүй гэж БСШУС-ын яамны газар хэлтсийн дарга нь албан захидал ирүүлж байсан явдал байгаа. Дарга сайд болоод ирэхээрээ тэнгэрээс буугаад ирчихсэн юм шиг, хувийн компанидаа ажиллаж байгаа юм шиг харьцаж ажиллах явдал байдаг. Үүнийг УИХ-ын гишүүд ч шүүмжилж байна. Энэ бол зөв юм. Цаашид төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно” хэмээв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *