Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг “ЁС ЗҮЙН ЖИЛ” болгон зарласан.
Энэ хүрээнд сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аян зарласан юм.
Өчигдрөөр тасалбар болгосон захидлын аянд нийт 1,052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ.
Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах бөгөөд түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ.
Мөн цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байх болно хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Түүнчлэн захидал ирүүлсэн хүн бүрд талархал илэрхийлсэн байна.