Categories
мэдээ спорт

Боксынхон Азийн аваргаас хоёр мөнгөн медальтай ирлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ баг нийт есөн тамирчинтай оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ аваргын төлөө олимпийн аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтай ялагдан мөнгөн медаль хүртлээ. 64 кг-д Б.Чинзориг алтан медалийн төлөө мөн л дэвжээний эзэн Узбекистаны боксчинд ялагдснаар мөнгөн медаль зүүв. Монголын багаас энэ рингэнд 60 кг-д гавьяат тамирчин, олимпийн хүрэл медаль Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн билээ. Медаль хүртсэн дээрх дөрвөн боксчин ирэх наймдугаар сард Германы Ханновер хотод болох ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Монголын боксынхон багийн нийлбэр дүнгээр тус тэмцээнд оролцсон 29 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Сонирхуулахад энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон Ташкентаас 22 жилийн өмнө гавьяат тамирчин Т.Үйтүмэн алт, Ц.Батнасан хүрэл медаль хүртэж байв.

Боксынхон тивийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэлтэйБоксынхон тивийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэлтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *