Categories
мэдээ нийгэм

Боксын олон улсын бэлтгэл эхэллээ DNN.mn

Бокс, хүндийн өргөлт 2028 оны олимпын наадмаас хасагдаж магадгүй болоод  байна

Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” спортын бэлтгэлийн төвд БНХАУ, БНСУ, Монголын боксын баг тамирчдын олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилт эхэллээ. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй гурван орны боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан биечлэн очиж танилцсан байна.

Тэрээр бэлтгэл сургалтын заал танхим, амьдарч байгаа газар, хоол ундны нөхцөл байдлыг шалган, Монголын баг тамирчидтай уулзалт хурлыг зохион байгуулж, тамирчны сахилга бат, ёс зүйг сахих захиа даалгавар өгч, 2024 оны олимпод эртнээс зорилготой бэлтгэн, гадаадын баг тамирчдаас ихийг сурч мэдэн, өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийг хүссэн байна.

Энэ удаагийн бэлтгэлд БНХАУ-ын шигшээ багийн тамирчид 52 хүн, БНСУ-ын шигшээ баг 32 хүн, Монгол Улсын баг тамирчид 50 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байна. “Champions camp” спортын бэлтгэлийн төвийн материаллаг баазыг түшиглэн ийнхүү олон улсын хамтарсан бэлтгэлийг БТСУХ-ны хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын боксын холбоо удирдан зохион байгуулж байгаа юм. Олон улсын энэхүү бэлтгэлд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчдаас гадна үндэсний шигшээ багт орох өсөх ирээдүйтэй залуу тамирчид ч дуудагдан оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *