Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

XX-р зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлж байна.

Тэмцээний нэгдүгээр сарын 17-24-ний Спортын төв ордны “А”зааланд өдөр бүр 14:00 цагаас үргэлжлэх бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй 8 жинд улсын аваргуудыг тодруулна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 настай тамирчид оролцох эрхтэй болсноороо онцлог юм.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

  • 1-р сарын 17. 14:00 цагаас Урьдчилсан тулаан.
  • 1-р сарын 18. 14:00цагаас Урьдчилсан тулаан.
  • 1-р сарын 18. 15:00 цагаас Нээлтийн ажиллагаа.
  • 1-р сарын 19. 14:00 цагаас Урьдчилсан тулаан.
  • 1-р сарын 20. 14:00 цагаас Урьдчилсан тулаан.
  • 1-р сарын 21. 14:00 цагаас Хагас шигшээ тулаан.
  • 1-р сарын 22. 14:00 цагаас Хагас шигшээ тулаан.
  • 1-р сарын 23. 14:00цагаас Шигшээ тулаан.
  • 1-р сарын 24. 14:00 цагаас Шигшээ тулаан, хаалтын ажиллагаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *