Categories
мэдээ спорт

​Боксын ДАШТ: М.Нандинцэцэг, М.Намуун нар эхний ялалтаа авлаа

М.Нандинцэцэг, М.Намуун нар эхний ялалтаа авлаа

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна.

Өчигдөр 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Унгарын Ц.Цабинаг илт давуугаар, 60 кг-д Монхорын Намуун Непалын Пунам Ривалтыг 5:0-ээр харьцаагаар яллаа. Мөн 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа Казахстаны А.Бакятзантай эхний тулаанаа хийсэн ч ялагдал хүлээв.

Өнөөдөр 51 кг Лутсайханы Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөн /17-нд/ Бразилийн Хесус де Соусатай
75 кг Mөнхбатын Мягмаржаргал /17-нд/ эхний тойрогт Аргентиний Я.Марзотой
48 кг Oчирбатын Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай 18-нд тус тус тулалдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *