ОХУ-ын Якутск хотноо болж буй оюутны дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцжээ.
Тэмцээний 49 кг-ын жинд тулалдсан Г.Ариунболд мөнгөн медалийн тавцанд зогссон бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, 75 кг-ын жинд Ж.Отгонжаргал нар хүрэл медаль зүүжээ. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан Т.Болортуул, 60 кг-д хүч үзсэн М.Гүндэгмаа нар мөн хүрэл медалийн эзэн болсон байна.
Манай улсын баг тамирчид өнгөрөгч онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн оюутны Универсиад их наадмаас нэг алт, таван хүрэл медалийг хүртэж байжээ.