Categories
мэдээ спорт

Боксчид Амманд чуулж, олимпийн эрхийн төлөө тулалдана

Ази, Номхон далайн орнуудын боксчдод “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээнийг гуравдугаар сарын 3-11-нд Иорданы нийслэлд зохион байгуулах бөгөөд Монголын боксчид өчигдөр өглөө Амман хотноо (2020.02.26) очоод байна.

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн тэргүүтэй нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Иорданд очжээ. Уг эрх олгох тэмцээнийг Хятадын Үхань хотноо зохион явуулах байсан боловч коронавирусний тархалтаас болж цуцалсан юм. Энэхүү тэмцээнээр хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” олимпийн рингэнд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпийн үлдсэн эрх авахын төлөө тулалдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *