Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай “Бойнг-737” агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи хоёр минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр уг онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж, агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажилласан байна.
“Код-3” цуцлагдаж, нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгаа юм байна.