Богдхан уулын хамгаалалтын захиргааны алба хаагчид наймдугаар сарын 27-28-нд Түргэний ам болон Шархад, Арцат, Жаргалант зэрэг амд гэнэтийн эргүүл хийжээ.
Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.
Зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцдог талаар өмнө нь мэдээлж байсан.
Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хүрээнд “Зөрчлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” тус тус хуулиуд болон зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүх, хадлан хадах, ан амьтанд хавх, урхи тавьсан, барьсан, агнах зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа