“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замыг нээжээ. Тус замын ажлыг “Эсто” ХХК хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Энэ хугацаанд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.
Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замтай юм. Өнгөрсөн пүрэв гарагт хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ. Тус замыг энэ сарын 5-нд албан ёсоор нээж хүлээлгэн өгөх юм.