Categories
мэдээ нийгэм

“Богд ламын дүйчэн” өдөр заяа буян дэлгэрүүлж ном айлдана

Бурханы шашинт улс орнууд түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай.

Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашин, Төв Гандан тэгчэнлин хийдийн харъяа “Идгаа Чойнзинлин дацан”-ы лам хуврагууд нас буян уртасгах, эрүүл мэнд, хийморь лундаа, ажил үйлс, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх, заяа буян дэлгэрүүлж олз омогтой байхын тухайд ирэх арванхоёрдугаар сарын 2-нд ном айлдана.

Ганц дусал усыг бодвол далай тэнгис бараг ширгэхгүйтэй адил зон олноороо хураасан буян үрэгдэж тарамддаггүй гэдэг дээ. Тиймээс ч энэ үйл ажиллагаанд олноороо ном хурж, маань хөгжөөхийн сацуу зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой.

Монголчууд Бурханы номыг сонсохын зэрэгцээ утгаар нь замнаж явсан уламжлалтай тул айл хотлоороо нийлж орой бүр маани мэгзэм хөгжөөхийн адил “Улаанбаатар палас”-д ирсэн сүсэгтэн олныхоо хамт зул өргөх ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр хийж гүйцэтгэх аж.

Энэхүү номын чуулганд хүрэлцэн ирсэн сүсэгтэн бүрт уншлагатай арц утлага, тариа будаа, зулын шар тос, Богд Зонховын хөрөг бүхий 2019 оны хуанли бэлэглэх гэнэ.

Урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Б.Сийлэгмаа, соёлын тэргүүний ажилтан Д.Ариунбаатар нар ая дуугаа өргөж 21 дарь эх уран нугараачид оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *