Азийн “Mr.Olympia Amateur 2018” тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцжээ. Тус тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог аж. Нэг ёсондоо Азийн олимп гэсэн үг. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээн болох ‘Mr.Olympia Amateur 2018’ тэмцээнд оролцсон Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 1 про карт, 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медалийг эх орондоо авч ирсэн байна. Тамирчид өнөө оройны 9 цаг 40 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд буух юм.