Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ-нд 20 мотоцикл өглөө

“Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.

Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй”-г онцоллоо.

Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, нэг нь сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг мотоциклийг зориулалтын малгай, нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслүүдийн хамт дагалдуулж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *