Categories
мэдээ нийгэм

БНТУ-Д ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЭРЭН ХАЙХ, АВРАХ БАГ “БААТАРЛАГ ҮЙЛСТЭН”-ЭЭР ТОДОРЛОО DNN.mn

Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо | Sonin.MN

МҮОНТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд”хөтөлбөрөөс зохион байгуулсан бар жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах баг тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшиг ослоос авран хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Онцгой байдлын байгууллага жилээс жилд өргөжиж, дэлхийн жишигт хүрсэн хүчирхэг алба болон хөгжихөд галын шугамын тэргүүн эгнээнд гамшиг, осолтой нүүр тулан тэмцэж байдаг аврагч, гал сөнөөгч, эгэл жирийн алба хаагчдын маань гавьяа зүтгэл нэн их гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэмээр байна. Хэлж ирдэггүй хийсч ирдэг газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн БНТУ-ын Хатая мужид Монголын Улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагаас 24 алба хаагч, 2 эрэлч нохойн хамтаар Зэвсэгт хүчний эмнэлгийн бүлэгтэй нурангиас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Монгол Улсын “Эрэн хайх, аврах баг” амаргүй, эрсдэлтэй нөхцөлд үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр засаг, Монгол түмнийхээ итгэл найдварыг алдалгүй шуурхай ажилласныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэлээ.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан юм.
Аврах багийнхан Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч нохойтойгоор барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн юм. Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн цэргийн хээрийн эмнэлгийг дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *