Categories
мэдээ нийгэм

БНСУ Е-9 визтэй иргэдийг буудал, барилга, амралтын газарт ажиллуулна DNN.mn

БНСУ-ын Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Журамд зааснаар зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Канвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулах аж.

Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамласан байна. Энэхүү журам нь 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *