Монгол улсаас хууль
бусаар хил давуулсан гэх үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг БНСУ-ын тал
Монголдбуцааж өглөө хэмээн тус улсын “Yonhapnews” агентлаг мэдээлсэн байна. Уг
мэдээлэлд, Монгол болон БНСУ-ын гурван иргэн 2014 оны тавдугаар сард үлэг
гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар хил давуулан гаргасан байна. Тиймээс
БНСУ-аас өнгөрөгч долоо хоногийн баасан гариг буюу 4-р сарын 7-ны өдөр тус
улсын Ерөнхий прокурорын газраас дээрх чулуужсан яснуудыг буцаан өгсөн гэжээ.
БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, чулуужсан яснуудын дунд зөвхөн
Монголын нутаг дэвсгэрээс олддог гэх Тарбозавр батаар, Протоцератопсын яс болон
үлэг гүрвэлийн өндөгнүүд байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд эдгээр
үлэг гүрвэлийн чулуужсан яснууд нь Монгол улсаас хууль бусаар орж ирсэн нь
тогтоогдсон учраас эдгээр олдворуудыг эргүүлэн өгөх шийдвэрийг БНСУ-ын Засгийн
газар гаргасан. Уг шийдвэрийн дагуу түүхий нэн ховор олдворуудыг эргүүлэн өгч
байна” гэжээ. Сонирхуулбал, БНСУ-аас гадаад улсын соёлын өвийг тухайн улсад нь
буцааж өгч буй анхны тохиолдол энэ аж. Тиймээс Монгол улсын засгийн газраас
дээрх олдворыг Солонгос улсад түр хугацаагаар түрээслүүлэх санал тавьжээ.
Түүний хариуд БНСУ-ын Прокурорын газраас, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг
хаана байрлуулахыг хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгээр шийдвэрлэнэ
хэмээн хариу өгсөн байна.