БНСУ Монголд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ визийн хугацааг уртасгаж өгөхийг Монголын талаас хүсчээ.
БНСУ-Монголын 10 дахь удаагийн уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болсон бөгөөд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Сан Жин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт энэ хүсэлтийг уламжилсан байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам ёсоор бол БНСУ-ын иргэд Монгол Улсад 3-6 сар амьдрах боломжтой байгаа. Харин БНСУ энэ хугацааг тогтвортой ажиллаж амьдрахад богино хугацаа хэмээн үзэж байгаа аж.
Манай тал хүсэлтийг хүлээж авсан бөгөөд энэ асуудлыг идэвхитэй судалж, шийдвэр гаргахаа амалсан талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ.