Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцах хөтөлбөр зарлагджээ DNN.mn

Л.Энх-Амгалан: Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөрсгөнө | Zaag.MN

2023 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагджээ.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2022 оны аравдугаар сарын 5-ныг хүртэл бүртгэнэ. Бүрдүүлсэн материалыг Хан-Уул дүүрэгт байрлах БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагт хүлээн авна.

TOPIK 5 түвшин ба түүнээс дээш(Хүчинтэй хугацаа хэтрээгүй байх), эсвэл TOEFL 90 оноо, IELTS 6.5-аас дээш оноотой байх шаардлага тавигдах аж. Сонгон шалгаруулах оюутны тоо хоёр байна.

2023 онд БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах дэлгэрэнгүй журмыг /англи, солонгос хэлээр/ ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *