Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Прокурорын газрын алба хаагчдыг хүлээн авч уулзав

ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Бат-Өлзий БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвийн алба хаагчдыг энэ сарын 22-нд хүлээн авч уулзав.

Уулзалтад ЦЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Х.Эрхэмээ, Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/-ны тав дугаар хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Амар нар оролцож, хоёр байгууллагын хамтран зохион байгуулж байгаа “Кибер гэмт хэргийн тоон ул мөр илрүүлэх нь” сэдэвт сургалтын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Солонгосын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвөөс хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бататган, хөгжүүлэхэд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *