Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин-ий албан ёсны айлчлал өндөрлөлөө. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордуулжээ. Солонгос улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийсэн. Үүнээс онцолбол визний нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр орны хооронд үйлдэгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан юм.