Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчлан ирлээ DNN.mn

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрбээр наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сайд Пак Жинийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун болон албаны бусад хүмүүс угтлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Э.Сарантогос нар багтсан байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар маргааш албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийх хөтөлбөртэй байна.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.

Тэрбээр өнөөдөр БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага болон монголын залуу эрдэмтэд судлаачидтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *