Categories
гадаад мэдээ

БНСУ-ын батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Мин Хятадад айлчилна

БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Мин энэ долоо хоногт Бээжинд айлчлах гэнэ. Гурван өдрийн айлчлалын хүрээнд тэрбээр 2014 оноос хойш тасарсан стратегийн батлан хамгаалахын яриа хэлэлцээгээ дахин сэргээхээр төлөвлөж буй юм.

АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем “THAAD”-ийг байршуулсан асуудлыг Хятадын талаас дахин хөндөж магадгүй гэнэ.

Пак Жэ Мин нь Хятадын талтай тав дахь удаагийн стратегийн батлан хамгаалахын яриа хэлэлцээг хийнэ. Энэ үеэр Солонгосын хойгийн аюулгүй байдал болон хамтын ажиллагааны талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Өмнөд Солонгос болон Хятадын талууд 2011 оноос хойш жил бүр цэргийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг хийхээр тохиролцож байв. Гэвч “THAAD” пуужингийн системийг Өмнөд Солонгост байршуулах болсноор энэ хэлэлцээ зогсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *