Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хоёр монгол иргэн архи ууж байгаад нэгийгээ хутгалан амь насыг нь хохироожээ

БНСУ-д ажиллаж амьдарч буй хоёр монгол иргэн архи уусан үедээ нэгийгээ хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол улсын иргэн 32 настай эрэгтэй, 54 настай эрэгтэйг хамт архи ууж байх үедээ маргалдан мэс ашиглан аминд нь хүрчээ. Одоогоор Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газарт 54 настай эрэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, монгол улсын 32 настай иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

“Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар “Монголчууд хамтдаа архи ууж байсан. Энэ үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж амийг нь хөнөөсөн” гэжээ. Хэргийн талаар тус цагдаагийн газраас мэдээлснээр, Сэжигтэн талийгаачийг өмнө нь таньдаг байсан бөгөөд хэрэг гардаг өдөр санамсаргүй тааралдаж сэжигтэн талийгаачийг гэртээ урьж, хамтдаа архи уусан байна. Тэд согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ маргалдаж нэгийгээ хөнөөсөн талаар мэдээллэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *