БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөө өглөө буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09.00 цагаас албан ёсоор нээгдэж, цахимаар явагдаж байна. 11.00 цагийн байдлаар бүртгэл 10 гаруй хувьтай буюу 297 хүн бүртгүүлжээ. Олон хүн дахин дахин хандаж байгаагаас бүртгэлийн програм ачаалж байгааг харгалзан хүлээцтэй хандах, шалгаж байна гэсэн тохиолдолд хүлээцтэй хандахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс анхааруулж байна.